2009-09-03
UBUNTU үйлдлийн системийг суулгах

Виндовс суусан компьютер бол Partition manage хийдэг програмаар (Norton PartitionMagic, гэх мэт) хард дискээ хуваадаг,

Харин Линүкс УБУНТУ суух хэсэгээ тасалж аваад суудаг. Линүкс УБУНТУ суулгах явцад автоматаар урьд нь суусан Виндовс-ийг таниад давхар бүүт (dual booting) хийхээр зохион байгуулах ба давхар бүүт -ийг GRUB эсвэл LILO энэ 2-ийн аль нэгийг нь сонгоод (GRUB bootloader нь илүү гэж бодож байна) цааш үргэлжлүүлнэ.

Бүүт сонголт хийсний дараа компьютер асаад ямар систем нь эхлээд ачаалахыг заана, заахгүй бол автоматаар Линүкс эхлэх болно. Гэхдээ компьютер асаад

POST -ийн дараа Виндовс, Линүкс алийг нь сонгож болох цэс гарах ба эндээс алийг нь эхэлүүлэхээ сонгож болно.

Линүкс УБУНТУ суулгах явцдаа хатуу дискийг автоматаар сонгож болно, мөн хэрэглэгч өөрөө хувааж бас болно.

Хэрэглэгч өөрөө хуваалт хийх нь урд суулгасан системүүдийг гэмтээхгүй / дарахгуй байх сайн тал бий байх гэж бодож байна. Линүкс УБУНТУ суулгах ажиллагааг үргэлжлүүлнэ.

Нэг анхаарах зүйл бол хатуу дискний MBR (master boot record) -оос л суулгасан системүүдийг сонгох боломжтой тул олон линүкс суулгах явцад MBR -д нэг удаа л бүүт хийхээр сонголт хийх хэрэгтэй.

Хэрэв танд Ubuntu-гийн хувилбар байхгүй бол доорх хаягаас татаж авна уу.

http://www.ubuntu.com/getubuntu/download

http://mn.releases.ubuntu.com

Компьютерээ асаахдаа дискээ хийнэ үү. Хэсэг хугацааны дараа танд доорх дүрс харагдах болно, хэрэв харагдахгүй байгаа бол компьютерээ шинээр эхлүүлж нэг үзнэ үү. Ингээд ч үр дүнгүй бол CD-ROM-ноос систем уншина гэсэн BIOS-н тохиргоог шалгаарай.

"Start or Install Ubuntu"

 

 

  

 

  
 

 

Хэсэг хугацаанд хүлээсний эцэст шууд ашиглах боломжтой систем ачааллах бөгөөд "Install" icon дээр товшсоноор бид системээ суулгаж эхлэх болно.



Оршин суугаа хотоо сонгоно уу. Уг сонголт нь таны тооцоолуурын цаг болон системийн хэвийн ажиллагаанд нөлөөлөх болохыг анхаарна уу.



Улаанбаатар хотыг сонгосон байгаа байдал. Цаг буруу явж байж болно, шинэхэн системээ ачаалсныхаа дараа цагаа тохируулах нь тохиромжтой байдаг.



Суулгах явцад болон систем суусны дараа ашиглах гарын байрлалыг сонгоно уу. Систем суусны дараа өөрийн хүссэн хэлийг нэмж болно, Монголыг хүртэл



Өөрийн тухай мэдээллийг оруулна уу. Өөрийн бүтэн нэр, системийн хэрэглэгчийн нэр, хэрэглэгчийн нэвтрэх үгийг оруулах хэрэгтэй. Хэрэглэгчийн нэр болон нэвтрэх үгээ битгий мартаарай, дараа нь нэвтрэх үгээ сольж болно.



Prepare disk space.        Энд дискний хаана суулгахыг зааж өгнө.
Буруу сонголт хийвэл бус үйлдлийн систем, болон компьютерт хадгалагдаж буй бүх мэдээлэл устана!!!



Эсвэл та өөр үйлдлийн системтэй зэрэгцүүлэн ашиглахыг хүсч байвал аль нэг дискийн хуваалт (тасалгааг) жижигсгэж, гарсан зайнд нь суулгаж болно. Үүний Resize буюу доорх сонголтыг хийж шинээр суллах хэмжээгээ зааж өгнө үү. Дор хаяж 5gb зайг суллах хэрэгтэйг анхаараарай.



Систем таны өмнөөс тохиргоо сонголтуудыг хийсэн байх бөгөөд хэрэв та Linux үйлдлийн системийн талаар анхан шатны сайн мэдлэггүй бол оролдохгүй хэвээр үлдээж болно.



Танд оруулсан мэдээлэл болон өгсөн тохиргоонуудаа сүүлийн удаа нягтлан шалгах боломж олгож байна. Үүнээс цааш сууж дуустал ямар нэг мэдээлэл эсвэл тохиргоо сольж болохгүйг анхаарна уу.



Ингээд "Install" товчийг дарснаар суух ажиллагаа эхлэх бөгөөд таны тооцоолуурын хүчин чадал, СиДи уншигчийн хурд, СиДи-ний чанараас хамаарч удаж болохыг анхаарна уу.



Сууж дууссаны дараа үйлдлийн системийг шинээр эхлүүлэх эсэхийг асуусан цонх гарч ирнэ. Та шинэхэн суулгасан Ubuntu үйлдлийн системийг хард дискнээс ачаалж ашиглахыг хүсвэл "Restart now", харин СиДи-ээс системийг ажиллуулсан хэвээр ашиглахыг хүсвэл "Continue using the live CD" товчийг дарна уу



 

 
Бичсэн: Oyuka | цаг: 21:44 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


ghd
ytktdyktdyk
Бичсэн: agiii цаг: 11:54, 2011-05-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax