
2004 оны 10-р сард анхны 4.10 буюу Warty Warthog хувилбараа гаргасан ба 6 сарын мөчлөгтэйгөөр шинэчлэгдэн гарсаар 2006 оны 10-р сард 6.10 буюу Edgy Eft хувибалараа гаргаад байна. Альваа гарсан хувилбар нь жил хагасын туршид дэмжигдэн сайжруулалт авдаг бөгөөд зарим урт хугацааны хувилбарууд нь 5 жил хүртэлх хугацаанд дэмжигдэн ажиллах боломжтой болоод байна. Тодруулбал, өөрийн дэмжигдэх хугацаанд бүхий л програм хангамжуудын сайжруулалтыг авах ба шинэ хувилбарт шилжих эрсдэлээс айхгүй байх боломжтой юм. Үүнээс гадна эхлээд удаагүй байгаа ч 2006 онд нийт линукс хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар “хамгийн шилдэг” линукс тархац гэсэн өргөмжлөлийг хүртээд байгаа билээ.
Мөн Ubuntu нь зөвхөн нэг диск ашиглан суух боловч суулгасны дараа интернэтээр дамжуулан 16000 гаруй програм хангамжийн сангаас сонгон ашиглах боломжийг олгодгоороо бусад ижил төрлийн линукс тархацуудаас онцлог юм. “Монголын Нээлттэй Эхийн Санаачлага” ТББ-с санаачлан Ubuntu-н толин серверийг үүсгэсэн бөгөөд энэ нь илүү өндөр хурдаар шинээр програм суулгах, суулгасан програмуудаа сайжруулах болон Ubuntu-н сүүлийн хувилбаруудыг татах боломжийг олгоод байна.
Ubuntu системүүд нь одоо Linux кернелийг ашиглаж байна. Linux-ийг Linus Torvalds гэгч хүн эхлүүлсэн ба дэлхий даяар мянга мянган программчид үүнийг хөгжүүлж байна. Гэхдээ, Ubuntu-г өөр кернел дээр ажиллах боломжтой болгох ажлууд дундаа ороод байна. Үйлдлийн системийг бүрдүүлдэг үндсэн хэрэгслүүдийг GNU project гаргадаг ба эдгээр хэрэгсэлүүд нь бүгд үнэгүй байдаг…. Дэлгэрэнгүйг bold_117@yahoo.com-оос аваарай