Kernel hardware-тай шууд харилцаж хэрэглэгчийн програмуудад үйлчилнэ. Эдгээр хэрэглэгчийн програмууд hardware-ийн талаар мэдэх шаардлагагүй.
UBUNTU -ийн нэг гол зүйл нь хэрэглэгчийн ихэнх программууд hardware-аасаа тусдаа бие даасан байдалтай байдаг ба шинэ систем рүү зөөхөд хялбар байдаг. Хэрэглэгчийн программууд системийн олон тооны стандарт функцүүдээр дамжин kernel-тэй холбогддог.
UBUNTU бол олон хэрэглэгчийн олон зорилгот үйлдлийн систем. Өөрөөр хэлбэл олон хэрэглэгч нэгэн зэрэг систем рүү нэвтэрч олон программыг ажиллуулж болно.
Kernel-ийн үүрэг бол хэрэглэгч-процесс бүрийг зааглах болон CPU, санах ой, диск, оролт гаралтын төхөөрөмжүүд рүү хандах хандалтыг зохицуулах юм.