2009-09-16
Linux үйлдлийн систем
Linux үйлдлийн систем

Энд хувийнхаа үзэл бодлын үүднээс биш зарим баримтан дээр үндэслэн аль Linux тархацыг сонговол боломжийн байхыг харуулахыг оролдлоо. Пакетуудын сонголт

 

-CentOS   yum list all командаар жагсаасан нийт пакетын тоо 5785



-Fedora
yum list all командаар жагсаасан нийт пакетын тоо 7334



-Ubuntu apt-cache stats командаар жагсаасан нийт пакетын тоо 24088



-Debian apt-cache stats командаар жагсаасан нийт пакетын тоо 23851

Эндээс харахад Debian болон түүн дээр суурилсан Ubuntu тархац нөгөө хоёроосоо бараг 4, 5 дахин илүү пакетуудын сонголттой байна.

-Шинэ хувилбар гарах хугацаа

Энэ бол таны хэрэгцээнээс хамааран чухал эсвэл чухал биш ч байж болох параметр юм. Үүнд бүх тархацуудыг шинэ хувилбараа гаргах хугацаанаас хамааруулан  2 бүлэгт хувааж авч үзэж болно.

-Шинэ хувилбаруудаа удаж байж гаргадаг тархацууд

Давуу талууд

Та хэрэглэж байгаа програмуудаа удаан хугацаанд шинэчлэх шаарлагагүйгээр хэрэглэсээр байдаг мөн танд эдгээр   программуудын тань шинэ хувилбарууд хэрэггүй бол энэ төрлийн тархацууд танд тохиромжтой.

Дутагдалтай талууд

Хэрэв та программуудын шинээр хувилбар гаргах болгонд нь өөрийхийгөө сольж сайжруулах хүсэлтэй байдаг бол Жишээ нь MySQL эсвэл Apache та өөрөө эдгээрийг татаж аваад компайлдах шаардлагатай. (үйлдлийн систем чамд энэ     тохиолдолд туслаж чадахгүй ба та өөрөө бүхнийг гардаж хийх хэрэгтэй болно. Хэрвээ чаддаг болшүү дээ) Зарим энэ төрлийн тархацууд энэ асуудлыг бага боловч хөнгөлж өгсөн байдаг ч (CentOSPlus DebianBackports) ихэвчлэн та хэрэглэж буй тархацаа шинэчлэгдэхийг хүлээхээс өөр арга байхгүй. Энэ бүлэгт бид дараах тархацыг хамруулна

-CentOS :бүрэн шинэчлэгдсэн хувилбар нь 2 жил тутам  гардаг ба хэсэгчлэн шинэчлэгдсэн хувилбарууд үүнээсбага хугацаанд гардаг.

-Debian : 2 буюу түүнээс олон жилийн турш хүлээлгэж байж б   элэн болсон үедээ л шинэ хувилбар нь гардаг. Саяхан   Debian 4.0 шинэ хувилбар гарсан гэдэгийг та сонссон байх.

-Ubuntu : шинэ хувилбар гарах хугацаа нь ойролцоогоор 6 сар   байдаг. Гэхдээ LTS edition (long term support) хувилбар нь буюу үүнээс удаан хугацаанд шинэчлэгддэг Dapper Drake гарчихсан байгаа.  

Давуу талууд

Та үргэлж шинэ пакетуудын хувилбаруудыг хэрэглэх  боломжтой болохоос гадна систем тань үргэлж өөрчлөлтүүдтэй хөл нийлүүлэн алхах болно.

Дутагдалтай талууд

Үргэлж системийг update хийхэд цаг хугацаа их зарцуулаг ч үүнийг хийхгүй бол систем тань хуучирч хакеруудын дайралтыг амархан нэвтрүүлдэг болно.

Энэ бүлэгт бид дараах тархацыг хамруулна

-Fedora : шинэ хувилбараа гаргах хугацаа нь ойролцоогоор сар байх ба энэ дундуур ямар нэгэн тал дутуу шинэчилсэн хувилбар гаргадаггүй. -Ubuntu : LTS биш хувилбарын хувьд шинэ хувилбар гарах хугацаа нь 6 сар байдаг. Иймээс Ubuntu-г илүү тогтвортой системд дуртай хэрэглэгчид болон, шинэ бүхнийг түрүүлж хэрэглэхийг хүсдэг хэрэглэгчид аль аль нь сонгож болно гэдэг нь харагдаж байна. Гэхдээ та өөрийнхөө хэрэгцээнээс хамааруулаад эдгээрээс алийг нь ч сонгож болно шүү дээ.

 Upgrade хийхэд хэцүүгээр нь жагсаавал

-Ubuntu Амьд upgrade буюу интернетээр upgrade хийх : нэгэнт Debian дээр суурилсан тархац болохоор түүнтэй адилаар командын мөрнөөс apt-get командын тусламжтайгаар системээ upgrade хийх боломжтой. CD-ээс upgrade хийх : мөн адил зөвхөн өөрчлөгдсөн .deb пхкетуудыг татаж авёнаар jigdo-г ашиглан өөрийнхөө хуучин image-г шинэ хувилбарт оруулж болно. Debian суурьтай системүүд буюу ubuntu зэрэг нь энэ тал дээр RedHat суурьтай Fedora болон CentOS тархацуудаас илүү уян хатан болох нь эндээс харагдаж байна.

-Fedora Амьд upgrade буюу интернетээр upgrade хийх : хэцүү, таны системд асуудлууд учруулж болох тул хэрэглээд хэрэггүй гэж зөвлөж байна. CD-ээс upgrade хийх : амархан, асуудал үүсгэдэггүй тул үүнийг ашиглах хэрэгтэй гэж зөвлөж байна. Эндээс харахад та upgrade бүхий CD-г нь олж чадвал эдгээр системүүдэд илүү тохирох нь

-CentOS Амьд upgrade буюу интернетээр upgrade хийх : хэцүү, таны системд асуудлууд учруулж болох тул хэрэглээд хэрэггүй гэж зөвлөж байна. CD-ээс upgrade хийх : амархан, асуудал үүсгэдэггүй тул үүнийг ашиглах хэрэгтэй гэж зөвлөж байна. Fedora-н адил та anaconda ашиглан CD-с upgrade хийвэл энэ системд илүү тохиромжтой.

-Debian Амьд upgrade буюу интернетээр upgrade хийх : маш амархан, та зөвхөн apt-get командыг хэрэглэхэд л таны систем upgrade хийгдчихнэ. CD-ээс upgrade хийх : та update CD-г нь интернетээр татаж авч системээ шинэчилж болно. Эсвэл jigdo-оор өөрийнхөө хуучин image-г шинэ хувилбарт оруулж болно шүү дээ.


Бичсэн: Oyuka | цаг: 11:58 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(8)
Сэтгэгдэл:


LINUX ANH YMAR NERTEI BSAN YUM
Бичсэн: Зочин цаг: 16:34, 2012-09-11 | Холбоос | |


centOS -ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байвал өгөөч
баярлалаа
Бичсэн: сувдаа (зочин) цаг: 11:39, 2011-06-21 | Холбоос | |


Ёстой лаг юм бичжээ баярлаа баярлах
Бичсэн: WOHLOV цаг: 23:31, 2009-11-17 | Холбоос | |


алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 14:49, 2009-11-04 | Холбоос | |


хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай
Бичсэн: Зочин цаг: 12:56, 2009-10-27 | Холбоос | |


Харин kubuntu 9.04 KDE 4.3 болсон нь янзын гоё болсон байлээ
Бичсэн: Зочин цаг: 13:15, 2009-10-23 | Холбоос | |


kubuntu goy sh de
neeree ubuntu deer suurilasan OS tiimees ontsiin yalgaa bhku ta nar hereglej uzwel medeh bolno
Бичсэн: kubuntu_B@KU (зочин) цаг: 12:47, 2009-10-23 | Холбоос | |


kubuntu goy sh de
kubuntu dajguim bna lee end yagaad
duridagdsangui we. windows.oos kubuntu.ruu shilwel ih zugeer zohimjtoi sanagdsan shuu http://www.kubuntu.com/ tataad uzeerei
Бичсэн: kubuntu_B@KU (зочин) цаг: 12:45, 2009-10-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax