Apache суулгах:
Командын мөрнөөс доорх командыг өгсөнөөр Apache2 суух болно.
-sudo apt-get install apache2
Веб броузероо нээгээд http://localhost/ гээд үзэхэд It works! гэж гарч байвал суужээ гэж ойлгож болохнээ.
PHP суулгах:
Доорх командаар php-г apache-ын нэг модул хэлбэрээр суулгах болно.
-sudo apt-get install php5 libapache2-mod-php5
Apache-аа дараах командаар дахин ачаална:
-sudo /etc/init.d/apache2 restart
Доорх командаар testphp.php файлыг үүсгэн бичээд хадгална.
-sudo gedit /var/www/testphp.php
Веб броузероосоо http://localhost/testphp.php гээд үзэхэд phpinfo гарч ирнэ.
MySQL суулгах
-sudo apt-get install mysql-server
суулгах явцдаа нууц үгээ асуугаад сууна. Доорх командаар mysql сервер рүү нэвтрэн орно.
mysql -u root -p
PHP-гээ MySQl-тэй холбохын тулд php.ini файлд бага зэрэг засвар оруулна.
-gksudo gedit /etc/php5/apache2/php.ini
;extension=mysql.so өмнө ; авна. Apache-аа дахин ачаална.
phpMyAdmin суулгах
-sudo apt-get install libapache2-mod-auth-mysql php5-mysql phpmyadmin
gksudo gedit /etc/apache2/apache2.conf командаар apache.conf файлд засвар хийнэ.
Файлын төгсгөлд:
Include /etc/phpmyadmin/apache.conf
мөрийг нэмээд Apache-аа дахин ачааллаад http://localhost/phpmyadmin/ хаягаар ороход phpmyadmin таныг угтах болно.
Дэлгэрэнгүй