2009-09-07
Ubuntu үйлдлийн системийн командуудаас ..........
Ls - Файл системийн хамгийн их ашиглагддаг команд. Хавтас доторх бух агуулгыг жагсаалт хэлбэрээр харуулдаг. Хэрэв энэ командыг –l гэсэн option-той хамт хэрэглэвэл файл болон хавтаснуудын бичих унших эрхүүд болон ямар хэрэглэгч болон группд хамааралтай болох гэх мэт нарийвчилсан мэдээлэлтэй нь жагсаана. Жишээ нь a үсгээр эхэлсэн файлуудыг жагсааж харахыг хүсвэл: ls -l a*

find - Файлаа хаана хадгалсанаа санахгүй тохиолдолд, эсвэл системийн ямар нэгэн файл хаана байрладагийг нь олоход ашиглагддаг хайлтын команд. ls команд нь зөвхөн тухайн хавтас доторхийг жагсааж хайдаг бол find команд тодорхойлсон хавтсан доторх дэд хавтсуудад хүртэл хайх боломжтой юм. Жишээ нь бүх дискэн дэх a үсгээр эхэлсэн бүх файлуудыг олохыг хүсвэл: find / -name a*

man - Линүксийн командуудын талаар тусламж авахыг хүсвэл энэ командыг ашиглана. Бүх командуудын гарын авлага(manual), хэрхэн ашиглах талаар жишээтэйгээ гарч ирнэ. Жишээ нь find командын талаар тусламж авъя гэвэл man find гэж бичнэ.

vi
- Текст/файл засварлагч команд. vi гээд файлын нэрээ бичсэнээр тухайн файлыг нээх ба түүн дээрээ засвар хийж засварлах боломж олгоно.

cat - Теxт файлуудын доторх агуулгыг нь харуулахад зориулагдсан команд. Жишээ нь xxx.txt файлын доторхийг нь хармаар байвал cat xxx.txt гэж бичнэ.

more - Дэлгэцэнд багтахааргүй их агуулгатай теxт файлыг дэлгэцэнд багтах хэмжээгээр нь тасалж харуулахад ашиглана. cat xxx.txt more

grep
- Ямар нэгэн теxт файл дотроос үг хайхад ашиглана. Нэг ёсны шүүлтүүр гэж ойлгож болно. Жишээ нь xxx.txt файл дотор passwd гэсэн үгийг хайхын тулд grep “passwd” xxx.txt гэж бичнэ.

chmod - Линүкс дээр файлууд нь 3 янзын эрхтэй байдаг. Эдгээр нь унших(r)-бичих(w)-ажилуулах(x) зэрэг болно. Энэ гурван эрх нь 3 групп тус бүрт нь тодорхойлогддог; өөрт-манай групд-бvгдэд гэсэн групптэй байна. Жишээ нь script.sh гэсэн файлд ажилуулах эрх өгөхийн тулд chmod +x script.sh гэж бичнэ.

ps
- Линүкс-д тухайн агшинд тухайн машин дээр ажиллаж байгаа процэссуудыг харахад хэрэглэгддэг команд.

pwd
- Энэ командыг хэрэглэн хэрэглэгч өөрийн тухайн оршин байгаа хавтасынхаа бүтэн замыг олж харж болно.

cp, mv, rm - Файл хуулах, устгах болон зөөх(нэрийг нь өөрчлөхөд) ашиглана.Хуулах; cp huuchin.txt shine.txtУстгах; rm fail.txt3өөх(нэр өөрчлөх); mv huuchin.txt shine.txtХавтас устгах(дотор нь хоосон байх ёстой); rmdir havtasХавтас дах бүх файлыг устгах; rm -rf *

ifconfig
- Энэ командыг сүлжээний интерфэйсүүдийг тохируулах тэдгээрийн талаар мэдээллийг авахыг хүссэн тохиолдолд хэрэглэнэ.

kill - Энэ командыг тодорхой нэг процессыг зогсоох юмуу үгүй хийх үед хэрэглэнэ. Гэхдээ тухайн процессын ID дугаарыг нь өгсөнөөр зогсооно. Харин killall гэж бичсэн тохиолдолд тухайн систем дээр тухайн үед ажиллаж байгаа процессыг нэрээр нь зогсоох бас дахин эхлүүлэх боломжтой.

netstat
- Энэ командыг хэрэглэн сүлжээний зарим мэдээллийг харж болно. netstat-r гэж –r гэсэн оption-той хамт хэрэглэвэл тухайн сүлжээний routing table-ийг харуулна.

traceroute - Энэ команд нь тодорхойлж өгсөн тухайн хост хүртэлх дамжин өнгөрч буй хостуудыг харуулна. Өөрөөр хэлбэл тухайн хостоос тодорхойлж өгсөн хост хүртэл хэд, хэрхэн дамжиж байгааг харуулах боломжтой гэж ойлгож болох юм.
Бичсэн: Oyuka | цаг: 21:34 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 15:14, 2011-03-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax